Монгол Улсын хэмжээнд 3091 хүүхэд коронавирусийн халдвар аваад байна. Залуус, хүүхдүүдэд халдварын шинж тэмдэг илрэхгүй өвдөх тохиолдлууд байдаг. Энэ нь халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тэгэхээр гадуур явахгүй байх, хөл хорио тогтоосон байхад алхаж явах боломжтой юм чинь гээд найзуудаараа уулзах зэргийг болих хэрэгтэй гэв.