ЭМЯ-наас коронавируст халдварын талаарх нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.
Монгол улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 885 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Үүнээс
- 836 нь Улаанбаатар хотод,
- 48 нь орон нутагт бүртгэгдлээ
Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 16,603 болж байна. Гэрээр болон хэвтэн эмчлүүлж байсан иргэдээс 195 хүн эдгэрчээ. Харамсалтай мэдээ дуулгахад 20 настай эрэгтэй болон 61 настай эрэгтэй 2 хүн нас барлаа. Нийт нас баралтын тоо 27 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа" гэдгийг мэдээлсэн юм.