Хатуу хөл хорионы үед Эрүүл мэндийн салбарын ажилчид хувийн унаагаар зорчих боломжтой болсон талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд өөрийн цахим хуудастаа бичжээ.
Хатуу хөл хорионы үед Эрүүл мэндийн салбарын ажилчид хувийн унаагаар зорчих боломжтой боллоо. УОК-ын шуурхай хуралд эмч,ажилчдад тулгарч буй бэрхшээлийг танилцуулж шийдвэр гаргууллаа.Өнөөдрөөс Эрүүл мэндийн салбарын ажилчид замын хөдөлгөөнд хувийн унаагаар дугаарын хязгаарлалтгүй оролцож болно.