Цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах үүднээс бүх нийтийн хатуу хөл хорио тогтоосонтой холбоотой ЭЕШ-ын бүртгэлийг ирэх 5-р сарын 1-ийг хүртэл сунгасан. ЭЕШ өгөх 39 мянган сурагч байгаа юм. мянга Тэгвэл БШУЯ-аас шалгалтыг 2021.07.01-2021.07.04-ний өдрийг дуустал зохион байгуулахаар болсон байна. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг баримтлан шалгалт авах нэг ангид 10-15 хүүхэд суухаар зохион байгуулалтыг хийнэ гэдгийг албаны хүн хэллээ. Мөн энэ жил ЭЕШ өгөх 39 мянга гаруй хүүхдүүдэд ирэх сарын нэгнээс эхлэн танхимаар давтлага байдлаар хичээллүүлэхээр төлөвлөж байна.