Казахстаны Алматы хотод болсон Ази тивийн олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээнээс 21 эрх аваад байна.
Одоогоор эрхээ авсан баг тамирчид:
- Буудлага. Ц.Анударь хийн гар буу, эмэгтэй
- Буудлага. Э.Даваахүү хийн гар буу, эрэгтэй
- Буудлага. О.Есүгэн урт буу, эмэгтэй
- Буудлага. О.Гүндэгмаа спорт гар буу, эмэгтэй
- Чөлөөт бөх эрэгтэй 65 кг /Т.Тулга эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
- Чөлөөт бөх эмэгтэй 68 кг /С.Батцэцэг эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
- Чөлөөт бөх эрэгтэй 125 кг /М.Лхагвагэрэл эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
- Чөлөөт бөх эмэгтэй 50 кг /Ц.Намуунцэцэг эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
- Чөлөөт бөх эмэгтэй 53 кг /Б.Болортуяа эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
- Чөлөөт бөх эмэгтэй 57 кг /Б.Хонгорзул эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
- Чөлөөт бөх эмэгтэй 76 кг /О.Бурмаа эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
- Марафон гүйлт. Б.Мөнхзаяа, эмэгтэй
- Марафон гүйлт. Ц.Бямбажав, эрэгтэй
- Марафон гүйлт. Б.Сэр-Од, эрэгтэй
- Байт харваа. Б.Отгонболд, эрэгтэй
- Бокс. Б.Чинзориг, эрэгтэй 63 кг
- Бокс. М.Мягмаржаргал, эмэгтэй 75 кг
- Бокс. Э.Цэндбаатар, эрэгтэй 57 кг
- Ширээний теннис. Б.Болор-Эрдэнэ, эмэгтэй
- Ширээний теннис. Э.Лхагвасүрэн, эрэгтэй
- 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг (4 тоглогчтой одоогоор хэн дөрөв явах нь тодорхойгүй байна)
Олимпод оролцох шүүгч:
- Л.Одгэрэл. Хүндийг өргөлт
- Э.Саруул. Байт харваа
- Т.Энхцэцэг. Жүдо
Манай тамирчдын хувьд цаашдаа жүдо (11-12 эрх), чөлөөт бөх (5 эрх), хөнгөн атлетикийн марафон гүйлт (2-3 эрх), хүндийг өргөлт (1 эрх), таэквондо (1 эрх), 3х3 сагсан бөмбөг (эрэгтэй баг) зэрэг төрлөөр эрхээ нэмэгдүүлэх боломжтой байна.