"Гэртээ ганцаараа" киногоороо дэлхий дахинд алдаршсан 40 настай жүжигчин Macaulay Culkin болон түүний найз бүсгүй жүжигчин Brenda Song нар анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Macaulay Culkin 33 настай, ази гаралтай жүжигчин, продюсер Brenda Song-той 2017 оны долоодугаар сараас хойш уулздаг болсон байна.
Хүү Dakota нь энэ оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр мэндэлсэн ч Culkin, Song нар энэ мэдээг нууцалж байсан аж. Culkin 2008 онд автын ослоор амиа алдсан өөрийн эгч Dakota-гийн нэрийг хүүдээ өгчээ.
1990-ээд онд "Гэртээ ганцаараа" 1,2, "Баян Ричи", "Авга ах Бак" зэрэг хүүхдийн олон кинонд тоглосон тэрбээр Shirley Temple-ийн дараа ордог хамгийн алдартай жүжигчин хүүхдүүдийн нэгээр тодорч байв.
Тэрбээр 1998 онд жүжигчин Rachel Miner-тай 17 насандаа гэрлээд 2002 онд салсан байна. Мөн жүжигчин Mila Kunis-тэй уулздаг болсон ч 2011 онд хоёр тийш болжээ.
2012 онд The Pizza Underground хамтлаг байгуулж, хэд хэдэн бүтээл гарган, аялан тоглолтоор явах болов.
2012 онд Culkin Нью-Йорк дахь гэрээсээ бүтэн 3 сар гаралгүй урлангаа өөрийн гараар засаж янзалжээ. Шар хэвлэлээр түүний турсан зургийг нийтэлж, зураг зурж, мансууруулах бодис хэрэглээд гэрээсээ гарахгүй байна гэж бичих болсон байна. Үүнээс хэдэн жилийн өмнө тэрбээр рок дуучин Pete Doherty-тэй хамт мансууруулах бодис хэрэглэж байснаа хүлээн зөвшөөрч байсан аж.
Эх сурвалж: People