Хөл хорионы үеэр Монгол Улсын Засгийн газраас иргэнд бүрт 300,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасан.
Тэрбээр, өчигдрийн байдлаар нийт 32,144 иргэний гүйлгээ буцаагдсан байгаа нь хүлээн авагчийн данс хаагдсан, иргэн ebarimt.mn-д бүртгэлтэй боловч хүлээн авагчийн нэр, данс зөрүүтэй дараах шалтгааны улмаас гүйлгээ буцсан байна.
Үүнд:
- Хүлээн авагчийн данс хаагдсан,
- Хүлээн авагчийн нэр латин үсгээр бичигдсэн,
- Хүлээн авагчийн нэр латин болон крилл үсгээр хольж бичигдсэн,
- Хүлээн авагчийн нэрний өмнө болон хойно сул зай авч бичсэн,
- Хүлээн авагчийн нэрэнд @ #/, зэрэг тэмдэгт бичигдсэн,
- Хүлээн авагчийн дансны дугаар зөрүүтэй буюу өөр хүний данс холбосон.
Иймд ebarimt.mn дэх бүртгэлээ шалгаж, шинэчлэхийг зөвлөж байна.
Мөн гүйлгээ түр саатаад байсан 12,000 ахмадын тэтгэврийн данс руу өнөөдөр, маргааш гүйлгээ хийгдэх болохыг зарим банк мэдээллээ.
ebarimt.mn -д өөрийн регистрийн дугаараа оруулан гүйлгээний талаарх мэдээллийг шалгах боломжтой боллоо" гэсэн байна.