Монгол улсын хэмжээнд өчигдөр 10827 хүнд шинжилгээ хийхэд 1220 хүнд коронавирус илэрлээ.
Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 17,823 боллоо. Үүнээс 366 хүн эдгэрсэн байна.
Мөн хоёр хүн нас барсан ба насны хувьд 44, 49 настай эрэгтэй хүн байжээ. 49 настай эрэгтэй хувьд дөрөвдүгээр сарын 13-ны өдөр онош нь батлагдаж нас барсан бол 44 настай эрэгтэйн хувьд СБД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад биеийн байдал нь хүндэрч нас барсан байна.