Хатуу хөл хорионы дэглэмийг өнөөдрөөс /2021.04.14/ чангаруулж, авто зам, явган зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлаж эхэллээ. Иргэд гэрийнхээ ойролцоо салхилж болно гэдгийг албаны хүмүүс өмнө нь мэдээлсэн ч тодорхой цагийн хуваарьт шилжүүлжээ. Цагдаагийн алба хаагчид орц, гудамжны ойролцоо хяналт тавьж, өглөөний 08:00 цагаас явган зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Харин иргэд өглөө 06:00-08:00, үдээс хойш 16:00-18:00 цагийн хооронд гэрийнхээ ойролцоо 3-аас илүү хүний бөөгнөрөл үүсгэхгүй салхилах юм. Мөн 19:00 цагаас хойш хөдөлгөөнийг хязгаарлана гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлэлээ.