Токио-2020 зуны олимпийн наадам нээлтээ хийхэд 100 хоног үлдлээ. Олимпийн талаарх судалгааг иргэдээс авчээ.
Тус судалгаанд оролцсон иргэдийн хувьд
- 39.2 хувь олимпийг цуцлах нь зөв
- 32.8 хувь нь дахин нэг жилээр хойшлуулах хэрэгтэй
- Харин 24.5 хувь нь олимпийн наадмыг ирэх зун хуваарийн дагуу зохион байгуулахыг дэмжжээ.
Өчигдрөөс эхлэн Токио хот мутацид орсон Сovid-19 цар тахлын дөрөв дэх давлагааг зогсоох арга хэмжээнүүдээ авч эхэлсэн. "Kyodo News" агентлаг дөрөвдүгээр сарын 10-наас 12-ны өдрүүдэд иргэдийнхээ дунд Сovid-19-ийн талаар судалгаа явуулсан. Судалгаанд оролцсон иргэдийн 92.6 хувь нь халдварын тоо дахин нэмэгдэх вий гэсэн айдастай байгаа аж. Судалгаанд оролцсон иргэдийн 60 гаруй хувь нь төр засгийнхаа хэрэгжүүлж буй вакцинжуулалтын ажилд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.