Халдварын тархалт огцом нэмэгдсэнтэй холбоотой шинжилгээ өгөх хүсэлтэй иргэд нэмэгдсэн. Гэвч шинжилгээ өгөх хүсэлтэй хүн бүрт хийх оношилгооны боломж нөөц хомс байгаа тул иргэдийг багц байдлаар шинжилгээ авч байгаа аж.
Тухайлбал нэг иргэнд PCR оношилгоо хийсэн бол түүний ойрын таван хүнийг сөрөг гэж дүгнэж байгааг ЭМЯ-наас хэлж байна. Халдвар их болсон үед оношилгооны ачаалал ихэссэнээр халдвартай хүмүүсийн ойрын хавьтлыг олж илрүүлэх хугацаа хойшлон цаг алдаж байна гэдгийг хэлж байна. Тиймээс иргэд ч шаардлагагүй тохиолдолд шинжилгээ өгөх гэж ачаалал нэмэхгүй байхыг хүслээ. Харин PCR шинжилгээгээр батлагдсан иргэний ойрын хавьтал болсон хүмүүст сайн чанарын түргэвчилсэн тестээр шинжилгээ авахаар болсон байна.