Путин вакцины анхны тунгаа өнгөрсөн 3-р сарын 23-нд тариулсан юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владмир Путин энэ сарын 14-нд КОВИД-19-ийн эсрэг вакцины хоёр дахь тунгаа тариулжээ.
Тэрээр "Россия 24" телевизэд өгсөн ярилцлагадаа, вакцин тариулсны дараа биеийн байдал хэвийн, ямар нэгэн сөрөг хариу урвал гараагүй, вакцины эхний тунгаа тариулсны дараа л гэхэд эсрэг бие үүсгэсэн гэжээ. Путин ОХУ-д үйлдвэрлэсэн вакцин тариулсан” гэж мэдэгдсэн боловч яг ямар нэртэй вакцин болохыг нь тодорхойгүй байгаа юм.
Одоогоор Оросод "Satellite V" зэрэг КОВИД-19-ийн эсрэг 3 вакцин бүртгүүлж, үйлдвэрлэгдэж байна.