Цаг агаарын аюултай үзэгдлээс болж малдаа явсан зарим иргэд сураггүй алга болжээ.
Өвөрхангай аймгийн Сант сумын Улаан-Овоо багийн “Сэкүл” гэдэг газар 2021.04.14-ний өдрийн 17:00 цагийн орчим малчин С малдаа явган яваад сураггүй алга болжээ. Алга болсон иргэн нь малчин С /43 настай, эмэгтэй/ бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Мөн Дундговь аймгийн Баянжаргалан сумын Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо сумаас тус аймгийн Сайнцагаан сумын чиглэлд мотоциклтой зорчиж явсан Иргэн Т сураггүй болжээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Гурвансайхан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Т/42 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.