Өчигдөр буюу /2021-04-15 / ны өглөө 06 цагаас эхлэн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь Л.Энэбишийн өргөн чөлөөнд тохижилт ногоон байгууламжийн бүтээн байгуулалтын ажил үргэлжлэн хийгдэж байна. Уг ажилын явц хэрхэн үргэлжилж буйг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр ажлын талбар дээр ирж танилцлаа. Ингэхдээ ХУДГИЙН ТҮВШИН ТОГТООХ АЖИЛ болон Улаанбаатар хотын Ус Сувгийн Удирдах Газар, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-инженер техникийн ажилчдад анхаарах асуудлууд дээр үүрэг чиглэл өглөө.