Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж эмэгтэй 5 жингийн барилдаан үргэлжилж байна.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаанууд болсон ба Б.Шоовдор 59 кг, М. Дөлгөөн 55 кг, Э.Дэлгэрмаа 68 кг жингийн аваргын алтан медалийн төлөө барилдахаар боллоо.
Мөн өнөөдөр зодоглосон Н.Загардулам 76 кг, Н.Анударь 50 кг нар тэмцээнээ өндөрлүүлээд байна. Медалийн төлөөх барилдаанууд 20:00 цагаас болно.