Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож буй Олимпийн аварга Н.Түвшинбаяраас түргэвчилсэн шинжилгээгээр өчигдөр /2021.04.15/ Covid-19-ийн халдвар илэрсэн талаар мэдээлсэн. Т PCR шинжилгээгээр түүний хариу Covid-19 халдвартай болох нь батлагджээ. Түүнийг 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт эмчилж байна
Цагдан хорих байранд халдвар гарч байгаа нь агаар салхигүй орчинд бөөнөөрөө амьдардаг, илчлэг багатай хоол хүнсээр хангагддаг зэрэг нөхцөл байдлаас шалтгаалж байна гэж үзжээ.
ШШГЕГ-ын харьяа Захиргааны журмаар баривчлах байранд Covid-19 халдварын тохиолдол батлагдаж, гуравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар 174 хүн байгаагийн 86 нь халдвар авсан байна.