Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох: ЭМЯ-ны 11:00 цагийн хэвлэлийн хурлын үеэр “Тусламж үйлчилгээг хязгаарлаад байгаа зүйл нь хүний нөөц. Эрчимт эмчилгээ, нэн хүнд өвчтөнтэй ажиллах хүний нөөц хязгаарлагдмал, хомсдолтой байдаг. Эдгээр ажилтнууд цөөн хүнтэй ажилладаг учраас хомсдол үүсэж байна.
Бид НЭМГ-тай хамтраад гэрээр эмчлүүлж буй 4000 гаруй хүнд хяналт тавиад явж байна. Зарим тохиолдолд хүний нөөцийн хомсдол үүсэж байна. Иргэдийг зөвхөн эмч нарын хяналтаар биш, өөрөө өөрийгөө хянах арга хэмжээ авч байгаа” гэжээ.