Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цагт ТВ9 телевизээр “Хийморьтой 20 сугалаа” азтан шалгаруулах шууд нэвтрүүлэг гарсан. Энэ үеэр сугалааг хаясан гэх мэдээлэл, бичлэгийн хамт цахим орчинд хурдацтай тархаад байна.
Уг хэрэг талаар СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.
“Хийморьтой 20 сугалаа”-г зохион байгуулдаг “Эгнэшгүй-Их” ХХК хэргийн талаар мэдэгдэл гаргажээ
Уг мэдэгдэлд: Өнөөдрийн тв9 телевизийн арван долоон цагийн шууд нэвтрүүлгийн үеэр сугалаа хаясан гэх цахим орчинд тархсан мэдээлэлд албан ёсны мэдэгдэл гаргаж байна аа
Манай компанийн зөв зүгээс сугалаа хаяж шууд нэвтрүүлгээс орхигдуулсан асуудал гаргаж байгаагүй болно
Энэхүү шууд нэвтрүүлэг фэйсбүүк пэйж дээр лайваар давхар хүрдэг. Өнөөдрийн болсон асуудал хөгжил хөтлөгч, ажилтанд сугалаа эвлүүлэхээр дамжуулах явцад камерт орох гээд байсан учир шийдсэн гэсэн асуудал гарсан байна аа. Удахгүй та бүхэнд Та бүхэнд баримттайгаар мэдээллийг хүргэх болно.
Нийт сугалаа авсан үзэгчдээс эргэлзээтэй байдал үүсгэсэн явдалд чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна гэжээ