Сүүлийн 24 цагт 2296 хүнийг дархлаажуулсан байна. Ингэснээр манай улс 632,812 иргэнээ дархлаажуулалтад хамруулаад буй юм.
Мөн эрүүл мэндийн 3 ажилтан шинээр халдвар авчээ. Эмнэлгийн салбарт ажиллах хүчин хомстолд орсон тухай мэдээлсэн билээ. Тиймээс иргэд хөл хорионы үед шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байж дор бүрнээ халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй . Мөн сүүлийн 24 цагт 406 хүн эдгэрч, эмнэлгээс гарч нийт 11044 хүн эдгэрээд байна.