Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 18-ны өдөр НӨАТ-ын урамшууллын ээлжит сугалааны тохирол боллоо. Энэ удаагийн тохиролд 2021 оны гуравдугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 30,345,597 баримт хамрагдсан юм.
Тохирлоор:
3 сая төгрөгийн 1
1,5 сая төгрөгийн 34
500 мянган төгрөгийн 287
100 мянган төгрөгийн 2821
30 мянган төгрөгийн 27421 баримт тохиролд азтан боллоо.
20 сая төгрөгийн супер азтан тодроогүй ба сугалааны дугаар 76762381 байсан юм.
Эх сурвалж: Татварын ерөнхий газар