УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн шөнө 00.40 цагийн орчимд зам тээврийн осол гаргажээ. Тэрбээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, ХУД-ийн хоёрдугаар хороонд байх АПУ ХК-ийн хойд уулзварт осол гаргасан байна.
Түүний машин хашаа мөргөж зогсон шатсан байдалтай байжээ. Ослын газар цагдаагийн байгууллагаас гадна онцгой байдлын албан хаагчид ажилласан.
Харин Б.Пүрэвдорж гишүүн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашинаар ГССҮТ-д хүргэгджээ.