Иргэд та бүхэнд Notification ирнэ. Apple, Google компаниудын хамтран хөгжүүлсэн технологийг авч Монголын нөхцөлд тохируулан хөгжүүлэлт хийсэн "Ковид 19-Эрсдэл" систем ашиглалтад ороход бэлэн боллоо. Энэ систем нь хавьтлыг найдвартай тодорхойлж чаддаг бөгөөд үүнээс илүү төгс шийдэл дэлхийд хараахан гараагүй байна.
Давуу тал:
1. Иргэдийн хувийн болон байршлын мэдээлэл авахгүй, хадгалахгүй
2. Хэрэглэхэд төвөггүй
3. Ухаалаг утастай хүн бүр ашиглах боломжтой
4. Маш хурдан
5. Цаанаа ямар ч ДАТА цуглуулахгүй
6. Цагдаа, эмнэлэг оролцохгүй
7. Иргэний үүргээ биелүүлж ганцхан Bluetooth-ээ л асаасан байхад болно.
Ажиллах зарчим:
1. Bluetooth-ээ асааж, тохиргоо хийсэн бүх хүмүүс бие биендээ 2 метр ойртоход нэгнийгээ бүртгэж нууцлал бүхий код солилцдог.
2. Иргэн “Эерэг” гарсан тохиолдолд Google-с мессежээр ирсэн кодыг ашиглан тухайн программд өөрийгөө бүртгэнэ. Зөвхөн иргэдийн утас өөр хоорондоо нууцлал бүхий код солилцож дараа нь ойрын хавьтал болсон тохиолдолд тэдгээр хүмүүст энэ тухай Notification очдог.
3. Notification авсан тухайн хүн гар утсан дээрээ товч асуумж бөглөж өөрийгөө тусгаарлах эсвэл эмнэлгийн байгууллагад хандах эсэхээ өөрөө шийддэг.
Өөрөөр хэлбэл, иргэдэд өөрийгөө болон бусдыг хамгаалах боломжийг бүрдүүлж байгаа хамгийн шилдэг шийдэл юм.