Коронавирусийн нөхцөл байдалтай холбогдуулан эмнэлгийн тусламж үйлчилгээнд сайн дураар дайчлагдан ажиллах хүсэлтэй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг Эрүүл мэндийн хөгжлийн төвд бүртгэж байна.
Тус бүртгэл өнөөдрөөс эхлэх юм. Сайн дураараа дайчлагдан ажиллах хүсэлтэй эмч, эмнэлгийн мэргэжилтэн 99785801 утасны дугаараар холбогдон бүртгүүлж, мэдээлэл авах боломжтой.
Эх сурвалж: Эрүүл мэндийн хөгжлийн төв