Коронавирусийн цар тахалтай холбогдуулан АНУ-д Ази гаралтай болон Ази хүмүүсийг ялгаварлан гадуурхаж тэдэнд хүчирхийлэл үйлдсэн хэрэг цөөнгүй гарсан. Америкчуудын ажиллуулдаг компани цар тахлын нөлөөнд ноцтой өртөж байна. Мөн цагаач иргэдэд ажлын байрны хомстол үүсэж байгаа юм. Энэ оны 3-р сар хүртэлх байдлаар Ази гаралтай хүмүүсийн ажиллуулдаг компаниудын борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 60%-иар буурсан нь Америкийн бусад компаниудын дундаж түвшингээс хол их байна. Үг хэл, хүн хоорондын харилцааны бэрхшээл нь Ази гаралтай хүмүүсийн ажиллуулдаг компаниудын засгийн газраас олгох нөхөн олговрыг харшилж байгаа төдийгүй, цар тахлыг ашиглан Ази гаралтай хүмүүст чиглүүлэн арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах уур амьсгал улам гаарч байна хэмээн Ройтерс агентлаг мэдээлэлжээ,