ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус газрын дарга Л.Энхсайхан хөл хориог сунгах эсэх асуудлаар дараах мэдээллийг өглөө
Тэрээр " ЭМЯ хатуу хөл хориог үргэлжлүүлэх санал, байр суурь хэвээр байгаа. Учир нь халдварын тохиолдлын тоо өдрөөс өдөрт буурахгүй байна. Тохиолдлын тоо нэмэгдэх тусам нас баралт нэмэгдэж байна. Иргэдийн зүгээс ЭМЯ-ны фэйсбүүк хуудаст хатуу хөл хориог сайжруулах талаар санал ирсээр байна. Тиймээс бид иргэдийн тэрхүү саналыг ч анхаарч үзэх хэрэгтэй" гэв.
Хөл хориог дөрөвдүгээр сарын 25-нд дуусах юм. Харин хатуу хөл хориог үргэлжлүүлэн сунгах эсэхийг УОК, Засгийн газар хуралдаж, эцэслэн шийдэх юм.