ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Гадаа тоглоомын талбайд хүүхдүүд амны хаалтгүй, олноороо тоглож байгаа нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлэх магадлалтай, тэдэнд халдварын шинж тэмдэг илрэхгүй ч гэр бүлдээ халдвар тарааж болох юм" гэдгийг хэлсэн. Өнөөдрийн байдлаар халдвар авсан 0-17 насны 4412 хүүхэд байна. Энэ нь нийт батлагдсан тохиолдлын 20% юм.
- 0-4 насны хүүхэд 23,4%
- 5-9 насны хүүхэд 31,9%
- 10-14 насны хүүхэд 32,7%
- 15-18 насны хүүхэд 14% хүүхдүүд халдвар авсан байна