Хувийн хэвшлийн эмнэлэг, эмч ажилчдыг шинэ коронавирусийг эмчлэх эмчилгээнд дайчлахаар болсон талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийсэн.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд хувийн хэвшлийн эмнэлэг, эмч ажилчдаа дайчлах талаар уулзалтыг хийсэн байна.
Уулзалтын үеээр нэмэлтээр гаргах эмнэлгийн жагсаалтыг төлөвлөж, ажиллах хүний нөөцийг хэлэлцэж шийдсэн байна.
Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Ковидын эмчилгээнд ХӨСҮТ, Цэргийн госпитал, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлгийг ашиглаж байсан. Нөхцөл байдалтай холбоотойгоор нэмэлтээр дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд эрчимт эмчилгээний ор дэлгэсэн. нийт 4000 орыг бэлдээд байна.
Харин өчигдрийн уулзалтаар хувийн эмнэлгүүдтэй хамтран ажиллаж, хүнд хүндэвтэр өвчтөнийг эмчлэхэд хувийн эмнэлгүүдийн нөөцийг ашиглахаар болоод байна. Мөн ор дэлгэхээс гадна эмч, эмнэлгийн ажилтны ачаалал нэмэгдэж байгаатай холбоотой хувийн эмнэлгийн эмч, ажилчдыг ч мөн эмчилгээнд дайчлахаар уулзалтуудыг хийсэн” байна.