Дэлхийн хамгийн том сошиал платформыг ажиллуулдаг Фэйсбүүк компани нь Twitter, Clubhouse зэрэг бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөх зорилгоор аудио үйлчилгээнүүд нэвтрүүлнэ гэдгийг зарлажээ.
Эдгээрээс гадна Фэйсбүүк хэрэглэгчид подкастуудыг сүлжээн дотроо тоглуулдаг болох ажээ.
Ялангуяа Цар тахалын үед “Урт хэлэлцүүлэг өрнүүлж, санаа бодол солилцоход аудио хамгийн тохиромжтой арга хэрэгсэл болж байгаа юм. Бусад хэрэгслүүдээр хэлэлцэхэд маш хэцүү сэдвүүдэд бид зөвхөн аудио ашиглан оролцож чадна. Сонсонгоо өөр зүйл зэрэг хийх боломжтой нь аудиогийн бас нэг том давуу тал юм” гэж Mark zuckerberg ярьжээ.
Эх сурвалж: Reuters