ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеээр мэдээлэл хийхдээ 617,183 хүн вакцин хийлгэснээс 2,304 буюу 0.04 хувь нь халдвар авсан. Эдгээр хүмүүсийн 74 хувь нь вакцин хийлгэснээс хойших 21 хүртэл хоног дотор халдвар авсан байна.
Вакцины хоёр тунг хийлгэсэн ч гэсэн дархлаа 70-95 хувьтай тогтоно. Тиймээс вакцины хоёр тунгаа хийлгэлээ гээд амны хаалт зүүхээ болино гэсэн үг биш. Вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн сахина.