Хятадын гар утасны тоглоом бүтээдэг, энтертайнмент компани Bilibili нэг жилийнхээ ойг угтан Шанхай хотын тэнгэрт "Princess Connect! Re:Dive" тоглоомоо танилцуулжээ.
Танилцуулганд 1500 дрон ашиглаж тоглоомынхоо дүрс, бичлэгийг үзүүлсэн бөгөөд төгсгөлд нь тоглоомыг татах QR кодыг бүтээн харуулсан байна.
Энэ бол хэрэглэгчдийн анхаарлыг татах маш өвөрмөц арга байсан бөгөөд тус компани өмнө нь өндөр барилгуудын хананд QR кодоо байршуулж анхаарал татаж байсан юм.
Энэ сарын эхээр Хятадын Genesis компани 3281 дроныг нэгэн зэрэг нисгэж дэлхийн дээд амжилт тогтоосон. Дрон камер нь ийнхүү олон төрлийн гэрлээр чимэглэн үзүүлбэр үзүүлэх нь зар сурталчилгааны томоохон хэрэгсэл билээ. Тус сурталчилгаа нь тухайн улсын иргэд болоод дэлхий дахиныг гайхшируулсан явдал болсон билээ.