ХӨСҮТ-ийн Дэд захирал Ж.Байгалмаа: Хэрвээ бид ямар ч арга хэмжээ авахгүй, вакцин хийхгүй, хөл хорио тавихгүй бол өдөрт 31 мянга хүртэл тохиолдол илрэх тооцоолол гарсан. Тэгэхээр ард иргэд хөл хорионы дэглэмийн ач холбогдлыг ойлгох хэрэгтэй” гэв.
Өмнөх хөл хориотой харьцуулахад сул байна. Явган хүний хөдөлгөөн буураагүй байна.
Одоогийн хөл хорио энэ сарын 25-нд дуусна. Хэрвээ хөл хориог 4 сарын 20-нд дуусгавал өвчлөлийн нөхцөл байдлыг төдийлөн бууруулахгүй, тодорхой хэмжээнд тогтвортой байлгана. Хөл хорионы дэглэмийг шууд цуцалбал эргээд маш том давлагаа үүсгэнэ.
Тавдугаар сарын 2-н хүртэл хөл хориог үргэлжлүүлбэл өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 677 байхаар байна. Үүний дараа бага зэрэг давлагаа яваад буурах төлөвтэй байна гэжээ.