Олимпийн наадамд оролцох баг тамирчдад дархлаажуулалтын 2 дахь тунг хийлээ.
Монголын баг тамирчдыг вакцинд хамруулах хүсэлт гаргасны дагуу өнгөрөгч гуравдугаар сарын 10-нд эхний тунг хийсэн билээ.
Тэгвэл өнөөдөр АстраЗенека вакцины хоёрдугаар тунг Үндэсний шигшээ багийн ихэнх тамирчдад хийлээ.
Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд олимпын 15, паралимпын 7 буюу нийт 270 тамирчин, дасгалжуулагч харьяалагддаг.
Үүнээс спортын төрлийн 190 тамирчин, дасгалжуулагчдыг вакцинжуулсан байна.