Монгол Улсаас БНКУ-д улсад суугаа Элчин сайд Ш.Батцэцэг тус улсын вакцин үйлдвэрлэгч “Финлай” институтын Гадаад харилцааны хэлтсийн дарга Рикардо Перезтэй уулзаж, коронавирусийн эсрэг хөгжүүлж буй “Соберана 01”, “Соберана 02” болон “Соберана +” вакцинуудын талаар мэдээлэл солилцлоо.
Энэ оны 8 дугаар сараас эхлэн дэлхийн зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байгаа эдгээр вакцинуудын клиникийн туршилтын үйл явц, үр дүн, вирусийг эсэргүүцэх чадамжийн үнэлгээ, хувь, хадгалалт, тээвэрлэлтийн горим, дэлхийн бусад оронд үйлдвэрлэж буй вакцинуудаас ялгарах онцлог, давуу тал зэргийн талаар “Финлай” институтээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Тус институтээс 30 гаруй жилийн арвин туршлагадаа тулгуурлан хөгжүүлж байгаа эдгээр вакцинуудын талаар Монгол Улсын Засгийн газрын холбогдох байгууллагуудад мэдээлэл өгөх зорилгоор ойрын хугацаанд цахим уулзалт зохион байгуулахаар талууд харилцан тохиролцжээ.
Эх сурвалж: Гадаад хэргийн яам