Шүтэн бишрэгчдээ удтал хүлээлгэсний эцэст Рэппер Rokit Bay буюу О.Баярсайхан эхнэр Анугийн хамт "Хязгааргүй" нэртэй шинэхэн уран бүтээлээ гаргажээ.
Энэхүү уран бүтээлээ тэд гэр бүлдээ зориулан бүтээжээ. Rokit Bay аав болсны дараа үр хүүхэдтэйгээ удаан жаргалтай байхын тулд тамхинаас гарсан тухай ярьж байсан юм. Тэд үр хүүхэддээ хичнээн их хайртайгаа илтгэж дуулжээ.
Дууны хөгжим, үгийг Rokit Bay бичиж продюсер аар Б.Наранзун ажилласан байна.
"Хязгааргүй" уран бүтээлийг та бүхэнд хүргэж байна.