2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс дархлаажуулалтыг үргэлжлүүлэхээр болжээ.
Улаанбаатар хотод 120 цэгээр 281 баг гаргаж вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан байна.
Хоёр дахь тунгийн хугацаа нь болсон иргэд болон нэгдүгээр тунд хамрагдаагүй иргэдийг вакцинжуулах бөгөөд иргэдэд хэрхэн хаана, вакцинд хамрагдахыг хороо, дүүргээс нь утсаар холбогдож, мэдээлэл хүргэх юм байна.
Хатуу хөл хорионы үед дархлаажуулалтыг зохион байгуулахдаа хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, иргэдийг чирэгдүүлэхгүй ажиллах тал дээр холбогдох байгууллагууд ажиллана.