МУ-ын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Төрийн ордны гадна мэдээлэл хийлээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга: "МАН-ын эгэл жирийн гишүүд дэмжигчид ээ! Та бүхний эвлэлдэн нэгдэх эрхийг гүнээ хүндэтгэн, талархан дэмжиж байна. Харин та бүхний дэмжлэгт тулгуурлан эрх мэдлийг авсан энэ хүмүүс төрийн эрхийг намын эрх мэдэл болгон хувиргаж, дангаар ноёрхол тогтоохоор завдаж байгааг таслан зогсоохоос өөр аргагүйд хүрлээ. Энэ бол Монголын ард түмний надад хуулиар олгосон үүрэг хариуцлага.
Тиймээс МАН-ыг тараах миний шийдвэрийг хүндээр хүлээж авахгүй байхыг уриалж байна. МАН-ыг тарааснаар аалзны тороос ангижирна.
МАН нь цар тахлыг сонгуулийн зорилготой ашиглаж, өнөөдрийг хүртэл үргэлжлүүлж байна. Удаа дараа хэлж сануулсаар байтал, санаатайгаар вакцин авах мөнгийг төсөвт суулгаагүй, гадаадын зээл тусламжид найдсан" гэдгийг хэллээ.