Сүүлийн 24 цагийн байдлаар 10170 хүнийг дархлаажуулжээ. Ингэснээр манай улс 654,194 иргэнээ вакцинд хамруулжээ.
Монгол Улсад халдвар авсан хүний тоо нийтдээ 26,692 боллоо.
Маргааш буюу /2021.04.23/ ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод 120 цэгээр 281 баг гаргаж вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан билээ.
Хоёр дахь тунгийн хугацаа нь болсон иргэд болон нэгдүгээр тунд хамрагдаагүй иргэдийг вакцинжуулах бөгөөд иргэдэд хэрхэн хаана, вакцинд хамрагдахыг хороо, дүүргээс нь утсаар холбогдож, мэдээлэл хүргэх юм байна.