Хилийн чанадад ажиллаж амьдарч буй иргэд сайн дурын нийгмийн даатгалд цахим хуудас болон гар утасны аппликэйшнээр дамжуулан хамрагдах боломжтой болсныг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Ингэснээр иргэн та шинээр гэрээ байгуулж, гэрээгээ сунгахаас гадна өөрийн харилцагч банкны систем рүү шууд холбогдож шимтгэлийн төлбөрөө төлөх, төлөгдсөн шимтгэлээ хянах боломжтой аж.
Сайн дурын даатгалд цахимаар хамрагдах заавар, нийгмийн даатгалын мэдээ, зөвлөгөөг ЭНД дарж авна уу.