Тэрээр энэ сарын 19ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож ноцтой осол гаргасан. Тус асуудлын талаар УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ: Би хариуцлагүй үйлдэл хийж зам тээврийн осол гаргасандаа иргэдээсээ уучлал гуйж байна. Хашлага саад гэмтээсний төлбөр төлж, жолоодох эрхээ хасуулж, торгууллаа. Мөн машины торгуулиа бүгдийг төлсөн.
Цагдаа, эмч, онцгойнхонд баярлалаа. Одоогоор бие жаахан тийм тул эмчийн хяналтад байгаа. Дахиж ийм үйлдэл хийхгүй хэмээжээ.