Улс даяар тав дугаар сарын 8-ны 06.00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоосны дагуу хөдөө орон нутагт зөрчихийг хориглосон юм. Энэ хугацаанд нийслэлээс орон нутаг руу зайлшгүй зорчих шаардлагатай иргэдийг л гарахыг зөвшөөрч байгаа юм. Буяны ажилд оролцох, хүнс түгээх иргэд шинжилгээ өгч, очих аймгийнхаа Онцгой комиссоос урьдчилан зөвшөөрөл авсны дараа нийслэлийн товчоогоор нэвтрүүлж байгаа юм.