Ташкент хотноо зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн орнуудын олимпын эрх олгох туялзуур сэлэмний аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын 2 удаагийн аварга, спортын мастер Б.Амарзаяа (22 настай) хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр одоо 22 настай бөгөөд тус тэмцээний хүнд сэлэмний төрөлд өрсөлдөж, хагас шигшээд Казахстаны тамирчинд 14:15 оноогоор ойрхон тоглон ялагдал хүлээж хүрэл медаль авчээ. Түүний жинд Сингапурын тамирчин алтан медаль хүртэн олимпын эрхээ авсан бол Казахстаны тамирчин мөнгөн медаль хүртсэн байна.
Энэ бол монголын туялзуур сэлэмний спортын түүхэнд тохиож буй бахархам амжилтын нэг билээ.