Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоогоогүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагч, иргэдийг зорчуулж байгаа.
Гэвч заасан цагийн хуваарьт иргэд олноор бөөгнөрөн, халдвар хамгааллын дэглэм барихад хүндрэлтэй нөхцөл байдалд ажилдаа явж байгаа юм. Хөдөлгөөнд оролцож байгаа, 15 байгууллага аж ахуй нэгжүүдийн алба хаагч, иргэд нийтийн тээврээр зорчихдоо шаардлагатай бичиг баримтыг биедээ авч явахыг УОК-ын Шуурхай штабаас мэдээлсэн.