Ковид-19 өвчнийг эрт үед нь эмчлэх эм энэ оны сүүлээр худалдаанд гарахыг АНУ-ын эм үйлдвэрлэлийн Pfizer компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла өчигдөр CNBC сувагт ярилцлага өгчээ.
Тэрээр уг эмийг уух зориулалттай тул хүмүүс гэртээ өөрийгөө эмчилж, эмнэлэгт хэвтэхээс сэргийлэх боломжтой гэнэ. Эмийг төлөвлөсөн хугацаандаа зах зээлд гаргаж чадвал эмнэлгийн ачааллыг багасгах, нас баралтыг бууруулах чухал ач холбогдолтой юм байна.
Бас коронавирусийн олон хувилбарын халдварыг эмчлэх чадалтай гэжээ.
Шинэ эм нь “protease inhibitors” ангилалд багтдаг бөгөөд ийм ангиллын эмийг ДОХ, элэгний C вирусийн халдварын эсрэг бас хэрэглэдэг байна.
Одоогоор “PF-07321332” гэж нэрлэж байгаа энэ эмийг гуравдугаар сараас эхлэн хүн дээр туршиж байгаа бөгөөд ирэх зун зарим үр дүн харагдаж эхлэнэ хэмээжээ.
Эх сурвалж: Business Insider