Халдварын улмаас 4,768 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
- Хөнгөн - 2,632
- Хүндэвтэр - 1,590
- Хүнд - 437
- Маш хүнд - 109 хүн байна.
37-89 насны таван иргэн хүнд хэлбэрийн коронавирусын халдварын улмаас нас баржээ. Биеийн байдал маш хүнд иргэн 109 байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, буй иргэдийг Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Нийт 3,388 хүнийг гэрт нь үлдээх үү, эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа ажээ.