ДЭМБ-аас гаргасан судалгаагаар, дэлхий дээр нийт 466 сая хүн сонсголын бэрхшээлтэй байгааг тогтоожээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд амны хаалт зүүж нийгмийн харилцаанд ороход хүндрэлтэй учир Японы амны хаалт үйлдвэрлэгч хамгийн том компани болох “Unicharm” сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст туслах үүднээс нэвт харагддаг амны хаалт бүтээжээ.
Нэвт харагддаг, угааж хэрэглэх боломжтой энэхүү амны хаалт нь сонсголын бэрхшээлтэй хүмүүст бусадтай харилцах үед уруулын хөдөлгөөнийг нь унших, нүүрний хувирлыг нь харах боломжийг бүрдүүлэх юм байна.
Мөн амны хаалтны нэвт харагддаг хэсгийг амьсгалд цантахгүй байхаар бүтээжээ. Тус компани уг амны хаалтыг ердөө 3000 ширхэг үйлдвэрлэсэн байна. Нэг ширхэг амны хаалт 1480 иен (13.70 ам.доллар)-ийн үнэтэй бөгөөд зөвхөн цахимаар худалдаалагдана.
Эх сурвалж: KYODO NEWS