УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр АН-д элслээ.
"Монголын ард түмний баялгийг хулгайлж буй хүмүүс эрх барьж байна. Монголын ард түмэн намайг хайрладаг. Сайн тэмцэгч гэдэг. Гэхдээ би одоо сайн ялагч байх ёстой. Үүний тулд МАН-аас бусад улс төрийн хүчнүүд нэгдэж байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар ялчихсан юм шиг сэрүүн зүүдлээд байгаа эрх баригч нартаа хандаж хэлэхэд ард түмний сонголтыг хулгайлж авдаггүй юм" гэлээ.
Тэрээр хоёр цагийн өмнө МАХН-наас гарснаа тухайгаа өөрийн цахим хуудсаараа олон нийтэд мэдээлээд байсан юм. МАХН-д 2017 оны тавдугаар сарын 16-нд элссэн. Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу МАХН-ын гишүүнчлэлээс гарч буйгаа албан ёсоор мэдэгдэж, намын батлахаа гардуулан өгчээ.