Эрүүл мэндийн яамны мэдэгдлийн үеэр Дархлаажуулалтын хоёр тунг бүрэн хийлгэсэн бол 14-21 хоногийн дараа дархлаа тогтоно. Гэсэн хэдий ч та амны хаалтаа авч болохгүй. Халдвар хамгааллын дэглэмийн урьдын адил сахисаар байх хэрэгтэй. Вакцинаа бүрэн хийлгэсэн хүн ч халдвар авч байгаа гэхдээ хөнгөн тусаж байна.
Улсын хэмжээнд нийт хүн амын 60 хувийг дархлаажуулалтад хамруулах зорилт тавин ажиллаж байна. Вакцинаа бүрэн хийлгэсэн хүн маскгүй явбал өөрөө халдвар авахгүй байж болох ч бусдад халдвар дамжуулагч болох эрсдэлтэй. Учир нь хүн амын 40 хувьд дархлаажуулалт хийгдээгүй.
Тиймээс Засгийн газраас тавьсан зорилтынхоо хүрээнд дархлаажуулалтыг хийсний дараа, нөхцөл байдал үнэлэлт, дүгнэлт хийгээд маскаа авч болох эсэхийг олон нийтэд албан ёсоор зарлана хэмээн ЭМЯ-наас мэдээлэв.