Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-н бол Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг Олон улсын өдөр юм.
“Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга”-уудыг эрэлхийлэхийг уриалдаг энэ өдрийг олон улсад 22 дахь жилдээ, монголд 16 дахь жилдээ тэмдэглэж байна. Анх 1998 онд АНУ-д санаачилж, улмаар 2001 оноос бусад улс орнууд нэгдэж, дэлхий нийтээрээ тэмдэглэдэг болсон бөгөөд Монгол улсад Японы Хүүхдийг ивээх сангаас санаачлан 2006 оноос энэхүү өдрийг олон нийтэд танилцуулж хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэхийг уриалж тэмдэглэсээр ирсэн.
ХҮҮХЭД ХҮМҮҮЖҮҮЛЭХ ЭЕРЭГ АРГЫГ ЭЦЭГ ЭХЧҮҮД БИД ӨДӨР ТУТАМ ХЭРЭГЛЭХ ШААРДЛАГАТАЙ
Монгол Улс нь 2016 онд Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг батлан гаргаснаараа нийгмийн бүх орчинд хүүхдийг зодож шийтгэхийг хуулиар хориглосон дэлхийн 49 дэх улс болсон юм.
Сүүлийн 30 жилийн турш хүүхдийн хүмүүжлийн талаар хийгдсэн олон зуун судалгааны үр дүнг нэгтгэвэл дараах хоёр үндсэн дүгнэлтийг хийж болохоор байна.
Үүнд:
1. Хүүхэд хайр халамж, элэгсэг дотно харилцаатай уур амьсгалд амьдрах шаардлагатай байдаг.
2. Хүүхдийг удирдан чиглүүлж, учирлан ойлгуулбал аливаа зүйлийг илүү сайн сурдаг.
Эцэг эхчүүдээ хүмүүжлийн эерэг аргад суралцацгаая