Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж ирэх сард цэрэг татлагыг зохион байгуулахгүй болохыг Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэлжээ.
Тодруулбал, Засгийн газрын Лхагва гаригийн хуралдаанаар энэ оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн алба хаагч татахгүй байх шийдвэрийг гаргажээ. Харин Хилийн цэрэг болон Зэвсэгт хүчний 032 дугаар ангид 2020 оны нэгдүгээр ээлжээр татагдаж албаа хаасан хугацаат албаны дайчид удахгүй халагдах юм. Цэргийн татлагын бүртгэл өнгөрсөн нэгдүгээр сар болон тавдугаар сард багтаан зохион байгуулахаар төлөвлөсөн байжээ. Цар тахлын халдварын нөхцөл байдлыг харгалзан үзэж цэрэг татлагыг хэзээ зохион байгуулахаа товлох юм байна.