Энэтхэг улсад цар тахалын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан 40 гаруй улс орон тусламж санал болгосон хэмээн Энэтхэгийн Гадаад хэргийн яам мэдээлэв.
Энэтхэгт пүрэв гарагт халдварын 370 мянга гаруй тохиолдол шинээр илэрч, 3600 гаруй хүн нас барсан нь тус улсад цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлтүүд болсон юм. Мөн сүүлийн үед орон даяар хүчилтөрөгчийн хомсдол үүсжээ.
Европ, Ойрхи Дорнод, Ази болон бусад бүс нутгийн 40 гаруй улс орон эмнэлгийн тоног төхөөрөмж, эмийн бүтээгдэхүүний тусламж санал болгосон байна.
"Одоогийн байдлаар Их Британи, ОХУ-аас хүчилтөрөгч, амьсгалын аппаратууд хүлээн аваад байгаа бол АНУ-ын тусламжийг баасан гарагт хүлээн авах төлөвтэй байна” гэж тус яамнаас мэдээлжээ.